Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Сарангэрэл, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Б.Дамба-Очир нарын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тэдний дийлэнх нь хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ-аас гарсан ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэрээ 103 зарчмын зөрүүтэй санал гаргасан тухай асуудалд төвлөрч байлаа.
УИХ-ын үйл ажиллагааг шуурхай явуулах боломжийг хааж, найруулга, редакцийн шинжтэй засваруудыг зарчмын зөрүүтэй санал гэсэн нэрээр оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Найруулга, редакцийн шинжтэй засваруудыг нэг дор уншиж, нэгдсэн байдлаар санал хураадаг байх саналыг хэд хэдэн гишүүн гарсан юм. Энэ нь цаг хэмнэх, гол асуудалдаа төвлөрөх сайн талтай мэт боловч найруулгын шинжтэй засвар гэсэн дотор зарчмын зөрүүтэй саналыг хавчуулж, хуулийг “луйварддаг” байдал ажиглагддаг гэсэн өөр байр суурьтай нэгэн ч байлаа.
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа УИХ-ын дэд дарга Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 103 санал, байнгын хорооны дэмжигдээгүй 3 саналаар санал хурааж эхэлсэн.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны цаг дуусах болсон тул үдээс хойших нэгдсэн хуралдаанаар санал хураалтыг үргэлжлүүлэхээр болсон юм.