Үүрэгт ажлаа гүйцэтгэж явсан 57 сэтгүүлч амь үрэгджээ



Энэ онд мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж явсан 57 сэтгүүлч амиа алдсан тухай “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага мэдэгдлээ. Өнгөрсөн онд хэвлэл мэдээллийн байгууллагын 67 ажилтан амь үрэгдсэн юм.

Сэтгүүлчид зэвсэгт мөргөлдөөн болж буй бүс нутгуудад ажиллаж байхдаа амиа алдаж байна. Тодруулбал, Сирид 19 сэтгүүлч, Афганистанд-10, Иракт-7, Йеменд 5 сэтгүүлч амь үрэгджээ. Сэтгүүлчид амиа алдсан тохиолдлуудын ¾ нь тэдний ажил мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой байв.  

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас гаргасан илтгэлд амиа алдсан мэргэжлийн бус сэтгүүлчдийн тоог анх удаагаа дурдсан байна. Өнгөрч буй 2016 онд 9 блог хөтлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл нийлүүлж байсан өөр өөр мэргэжилтэй 8 хүн амиа алджээ.

“Амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо харьцангуй цөөрсөн нь Сири, Ирак, Ливи, Йемен, Афганистан, Бангладеш, Бурунди гэх зэрэг аюултай орнуудад очихоос сэтгүүлчид зайлсхийх болсонтой холбоотой юм. Сэтгүүлчид очих нь цөөрснөөс үүдэн эдгээр улс орнуудад “мэдээллийн хар нүх” бий болж, гэмт үйлдлийнхээ төлөө хариуцлага, шийтгэл хүлээдэггүй байдал газар авчээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 780 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан болохыг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын илтгэлд дурдсан байна.

 
Эх сурвалж : Montsame.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ