Япон улсаас эхлэлтэй, үндэстэн дамнасан дэлхийн хэмжээний автомашины томоохон үйлдвэрлэгчдийн нэг "Тоёота Мотор" корпораци жуулчдад зориулсан шинэ төрлийн такси үйлдвэрлэжээ.
Энэхүү такси нь жуулчдад их хэмжээний ачаа тээш ачиж болохуйц зайтай, зорчигчдын тав тухыг бүрэн хангасан байх юм. Нийтдээ 5 хүний суудалтай, жижиг тэрэгний стандартаас 20см илүү өндөртэй, машины арын багааж хэсэг илүү том байх болно хэмээн тус корпорацийн зүгээс мэдээлж байгаа юм. Энэхүү шинэ загварын такси нь 2 том, 2 жижиг ачааг төвөггүйхэн ачих боломжтой том багаажтай бүтээгджээ.
Түүнчлэн автомашины гишгүүр нь ердийн машиныг бодвол 5 см доор байрлах учир өндөр настан болон тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэхэд илүү тохиромжтой байх юм. Уг шинэ загварын таксиг ирэх 2017 онд үйлчилгээнд нэвтрүүлэх аж.