Фэйсбүүк дэх “Утааны эсрэг ээжүүд” группээс утааны эсрэг тайван жагсаалыг хийх гэж байна.
Тайван жагсаалд оролцогч ээжүүд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн самбар, лоозон, лаа зэргийг барин жагсах бөгөөд одоогоор жагсаалд 20 мянган эцэг эх оролцохоо мэдэгдээд байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ хорт хэмжээнээс 15 дахин их байгаа бөгөөд үүнээс үүдэн бага насны хүүхдүүд уушгины хатгалгаагаар өвчлөх нь ихэсжээ. Мөн утааны шууд бус нөлөөллөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, төрөх дөхсөн ураг хэвлийдээ амьгүй болох тохиолдол ихсэх болсон гэж жагсаал зохион байгуулагчид үзжээ.
Жагсаал энэ сарын 26 буюу ирэх даваа гарагт Сүхбаатарын талбайд болно.