ЗТХЯ-наас олон нийтэд салбарын мэдээ, мэдээллийг НЭЭЛТТЭЙ хүргэнэ



ЗТХЯ-наас сар бүр “Зам, тээврийн хөгжил” мэдээллийн цаг зохион байгуулж, тухайн асуудлын хүрээнд тулгамдаад буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх болон цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаар олон нийтэд салбарын мэдээ, мэдээллийг нээлттэй хүргэхээр болжээ.

Энэ удаад “ХУУЛЬ БУС ТЭЭВЭРЛЭЛТЭЭС ТАТГАЛЗЪЯ” сэдвээр мэдээлэл өгч, олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс, зорчигч “хулгайн тээвэр” хэмээн нэрлэгдэх хууль бус тээвэрлэлтийн талаарх асуудлыг хөндлөө. Тухайн тээвэрлэгчийг хянаж, шалгах, торгохоос илүүтэйгээр зорчигчдын боловсрол, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор автотээврийн салбарынхан ард иргэдэд ийнхүү сэрэмжлүүлж байна.

Улсын хэмжээнд 2016 оны эхний 11 сарын байдлаар тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 1697 гэмт хэрэг бүртгэгдсэнээс орон нутгийн замд 334 хүн нас барсан тоо баримт бий. Эдгээрийн дийлэнх хувийг хууль бус тээвэрлэлт эзэлж байгааг албаныхан хэлж байна.

Хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч нар нь хяналтгүй тээвэрлэлт гүйцэтгэхдээ “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг зөрчин зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарах зэрэг олон зөрчил гаргаж байгаа юм. Энэ нь орон нутгийн замд гарч байгаа осол зөрчлийг ихээхэн нэмэгдүүлж байгаа аж.

Иймд өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг салбарынхан уриаллаа. Мөн Зам, тээврийн салбарын хэмжээнд ИРГЭДИЙН ХЯНАЛТ-ыг дээшлүүлэх үүднээс ард иргэдэд нээлттэй олон нийтийн сүлжээг бий болгож буй талаараа энэ үеэр онцолсон юм.

Автотээврийн үндэсний төвтэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай /GPS/; даатгалтай /аливаа осол саатал гарсан тохиолдолд галт тэргэнд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгох бүрэн боломжтой/; техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан баталгаатай, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилхээс гадна мэргэшсэн жолооч нар үйлчилдэг гэх мэт давуу тал ихтэй талаар албаныхан мэдээлэл өгсөн юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ