Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулж өглөө



Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл 2 жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн 18 сум, Говь-алтай аймгийн 17 сумдад нийт тус бүр 3 сая долларын өртөгтэй тоног төхөөрөмжийг Японы Иточу компаний төлөөлөл, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, нар гардуулж өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлэхдээ  Говь алтай аймгийн хувьд бусад аймгаас нутаг дэвсгэр том дэд бүтэц тааруу, их онцлогтой. Эмнэлэгт нарийн үзлэг оношилгоо хийх шаардлагатай тоног төхөөрөмж байдаггүйн улмаас ард иргэд сумаас аймаг руу аймгаас хотруу явдаг байсан бол ийнхүү сумандаа аймагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртож байгааг цохон хэллээ.

Ийнхүү энэ удаад орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгч буй эдгээр тоног төхөөрөмжүүд нь иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид ихээхэн ахиц гарах юм. Цаашид бүх шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй сумын эмнэлгүүдэд үйлчилгээний чанарыг сайжруулж, эмнэлгийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй байлгахын тулд дэмжин ажиллана гэдгийн Японы Иточу компаний төлөөлөгчид онцлон хэллээ

 

Эх сурвалж : Эрүүл мэндийн яам

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ