Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сайншанд хотод цэвэрлэх байгууламж барина



Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн  хүрээнд  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сайншанд суманд хоногт 3000 м3 бохир ус цэвэрлэх байгууламж шинээр барих ажлын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийгдэж байна.

Тус ажлын хүрээнд 12 сарын 16-ны өдөр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх удирдах нэгж, зураг төсвийн гүйцэтгэгч “Хайдро дизайн прожект” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзаж, цэвэрлэх байгууламжийн байршил, тоног төхөөрөмжийн талаар хэлэлцлээ.

Шинээр баригдах цэвэрлэх байгууламжид Сайншанд сумын 4-р багийн бохир ус шингээх байгууламжийг холбон аймгийг нэгдсэн нэг цэвэрлэх байгууламжтай болгох бөгөөд Сайншанд сумын баруун урд хэсэгт байгуулахаар боллоо.
Эх сурвалж : mnb.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ