Өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, суудлаачид, хуульчдыг оролцуулан байгуулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат,  Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт үүрэг болгосон юм. Үүний дагуу ажлын хэсгийг байгуулж өнгөрсөн лхагва гаригт Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Улмаар өнөөдөр анхны хуралдаанаа хийхээр болжээ. Ажлын хэсгийн хурал 12:00 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болох юм.