Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандууллаа.
Өнөө өглөө буюу УБ-ын цагаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 цаг 57 минутад Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/ оргилд амжилттай авиралт хийж төрийн далбаагаа цэнгүүлжээ. Чили улсын цагаар 2016 оны 12 дугаар сарын 25-ны 19 цаг 15 минутад оргилд амжилттай хөл тавьжээ.