Эх сурвалжийн мэдээлж буйгаар онгоц орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригийн 17:50 минутад хөөрч, 20 орчим минутын дараа радараас алга болж, холбоо тасарсан аж. Шинжээчдийн баг Хар тэнгисийн эргээс 5.5км зайтай газраас тосорхог шингэний толбо илрүүлжээ. Түүнчлэн эргээс 1.5 км зайтай газраас нисэх онгоцны дугуй болон зорчигчдын эд зүйлсийг олсон байна. Батлан хамгаалах яамны ТУ-154 цэргийн онгоц нь Сочи хотоос Сирийн Латакич хот руу хөөрч байсан бөгөөд онгоцонд нисэх багийн найман гишүүн, хөгжимчид, сэтгүүлчид зэрэг 84 зорчигч сууж явсан байна...
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа