Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын шуурхай баг ажиллана



Энэ оны төгсгөлд бүх нийтийн амралтын өдрүүд, баярын өдрүүд үргэлжлэн тохиож байна. Өөрөөр хэлбэл 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 2 хүртэл бүх нийтээр амарна. Эдгээр өдрүүдэд нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга, удирдлагууд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд хариуцлагатай жижүүрээр ажиллах юм.

Нийслэлийн газрын алба, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Хот тохижилтын газар, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга нар 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 2-ны өдрүүдэд хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллана. Иргэд хэрэгцээт мэдээллээ Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, 76111005 дугаарын утсаар авах боломжтой байна.

 
Эх сурвалж : Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ