Он солигдох агшинд найман эх амаржжээ



Он солигдох мөчид буюу арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Орхон аймагт найман эх амаржжээ. Мэндэлсэн хүүхдүүдийн дөрөв нь хүү, дөрөв нь охин юм байна байна. Төрөх тасагт хоёр эмч, найман эх баригч, хоёр үйлчлэгч ажиллаж шинэ иргэдээ хүлээн авах эрхэм, хариуцлагатай үүргийг биелүүлжээ.

Эх, үрсэд өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Батлут, орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нар зочилж, баяр хүргэн, гарын бэлэг гардууллаа. 

Энэ үеэр аймгийн Засаг дарга амаржсан ээжүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр манай хотын төрсөн өдөр. 1976 оны 1-р сарын нэгэнд Булган аймгийн Эрдэнэт хороог улсын чанартай хот болгох шийдвэрийг тухайн үеийн Ардын Их хурлаас гаргасан байдаг. Энэ сайхан өдөр амаржсан та бүхэнд баяр хүргэж танай гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхний хүсэн ерөөе” гэсэн юм. 

Амаржсан эхчүүд аймгийн удирдлагууд хүрэлцэн ирж эргэж байгаа нь онцгой сайхан үйл явдал боллоо хэмээн бэлэгшээж буйгаа илэрхийлж байлаа. Мөн Төрөх тасгийн эмч, ажилтнууддаа баярлалаа гэсэн юм. 

Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Төрөх тасагт 75 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 30 нь нярай бол үлдсэн нь төрөх болон төрсний дараах эхчүүд аж. 12-р сарын 31-ээс 1-р сарын нэгэнд шилжих шөнө Төрөх тасагт хоёр эмч, найман эх баригч, хоёр үйлчлэгч ажиллаж шинэ иргэдээ хүлээн авах эрхэм, хариуцлагатай үүргийг биелүүлжээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ