"Атрын III аян"-ыг үргэлжлүүлнэ



Өнгөрсөн сарын 28-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Атрын III аян"-ыг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Аяны хүрээнд эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах, тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлэх, үр, үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх, ус, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх юм байна.

Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэж, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ