НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өнгөрсөн оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн дагуу иргэд худалдан авалт бүртээ НӨАТ-ын хөнгөлөлт эдлэхийн зэрэгцээ тасалбараа e-barimt.mn-д бүртгүүлж сугалаанд оролцох болсон билээ. Иргэд, худалдан авагчдыг 2016 оны худалдан авалтын НӨАТ-ын баримтаа нэгдүгээр сарын 05-ны дотор бүртгүүлж, баталгаажуулах ёстой гэдгийг татварын албаныхан сануулж байна. НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны нэг, хоёрдугаар улиралд багтаан олгох юм байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 895873 иргэн 32 тэрбум 88.8 сая төгрөгийг буцаан авахаар байгаа ажээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа