Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Энэхүү гэрээнд шинэ ондоо хэрэгжүүлэх
Үр дүнгийн гэрээ байгуулах үеэр сайд Засгийн газраас зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн та бүхнээс ихээхэн хамаарах тул зөв зорилго, оновчтой зохион байгуулалт, захиргааны удирдлагаар хангаж, шинээр сэтгэж ажиллах ёстой” хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн Зам, тээврийн хөгжлийн яам 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлэх талаараа танилцуулсан юм.
Тухайлбал, авто замын салбарт олон улсын авто замын сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний AH4 (баруун босоо тэнхлэгийн авто зам болох Ярант-Улаанбайшинт) чиглэлийн авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэх томоохон зорилтийг дэвшүүлсэн байна. Мөн бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн гэрээний хугацаанд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлж, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулан, барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Нарийнсухайт—Шивээхүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Зүүнбаян - Ханги” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах томоохон ажлуудыг төлөвлөж буй. “Богд хан төмөр зам” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, Эрдэнэт - Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлснээр улс орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой талаар танилцууллаа.
Автотээврийн салбарт Герман, Чех, Польш улстай олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллана гэдгийг тус яамнаас мэдээлсэн. Мөн Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим системийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл хийх, бүртгэлийн дугаар олгох үйлчилгээнд цахим тогтолцоог бүрдүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг иргэдэд чиглэсэн томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх аж. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх, олон улсын болон улсын чанартай авто замын дагуу үйлчилгээний байгууламжууд барьж байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө багтаагаад байна.
Тус яамнаас иргэний нисэхийн салбарт хэд хэдэн зорилт дэвшүүлж, аймгуудын нисэх онгоцны буудлыг шинэчлэн өргөтгөх, агаарын замуудыг шинэчлэн тогтооход дэмжлэг үзүүлэхээс гадна олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн концессын гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, нисэх буудлыг ашиглалтад оруулахад холбогдох арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг томоохон арга хэмжээг 2017 оны төлөвлөгөөндөө тусгажээ. Мөн зам тээврийн салбарт мөрдөж буй хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж батлуулах, тээврийн салбарын төсөл, арга хэмжээг судалж, эрхзүйн зохицуулалтуудыг хийх зэрэг бодлогын ажлуудыг ч төлөвлөөд байгаа аж.