Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний ЖАГСААЛТ



Манай улсад оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байдаг.

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэж юу вэ?
Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн, “хиймэл хүнс” гэх ойлголт монголчуудын дунд өргөн тарахсан. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд цаашлаад амь насанд ч аюул учруулж болзошгүй хэмээн монголчууд эмээдэг.
Биотехнологийн шинжлэх ухаан хөгжиж, генетик инженерчлэл гэх цоо шинэ ойлголт “мэндэлсэн” нь эрүүл мэндийн болоод хүнсний салбарт хувьсал авчирсан гэдэг. Энэ нь нэг биеэс нөгөөд генийг шилжүүлэх арга гэж хэлж болох юм. Харин ийм аргаар бий болсон шинэ төрлийн амьд организмыг олон улсад “хувиргасан амьд организм” хэмээн нэрлэдэг аж. 

Одоогоор эх дэлхийн эрдэмтэд хоёр талцчихаад байна. Зарим хэсэг нь хувиргасан амьд организм бүхий хүнсний бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд хортой гэдэг бол зарим хэсэг нь үгүй гэдэг. Гэхдээ зарим нэг болгоомжлол бий. Тухайлбал, хүний биед харшил үүсгэх, антибиотикт тэсвэртэй шинж чанар дамжих гэдэг ч юм уу. Гэхдээ эдгээр нь шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан нь үгүй. 
 
Мөн бидний дунд байдаг өөр нэг ойлголт бол генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь хүний генд өөрчлөлт авчирдаг гэдэг. Гэтэл шинжлэх ухааны үүднээс бол тухайн бие цогцос үүсэх эхний шат буюу эсийн түвшинд генетик инженерчлэл хийж байж сая тухайн генд өөрчлөлт орох боломжтой гэнэ. Тухайлбал, махны чиглэлийн үхэр бий болгохын тулд үржлийн үхрийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн эсэд өөр төрлийн ген суулгадаг аж. Түүнээс биш нэгэнт бүрэлдсэн бие мах бодид генийн өөрчлөлт явуулах боломжгүй ажээ. 
 

”Greenpeace" олон улсын байгууллагаас  баталсан генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хар жагсаалтыг хүргэе.

1. Hershey's Cadbury компанийн бүтээгдэхүүн Fruit&Nut

2. Mars болон M&M

3. Snickers

4. Twix

5. Milky Way

6. Cadbury (шоколад болон какао)

7. Ferrero (шоколад)

8. Nestle (шоколад)

9. Nesquik (какао)

10. Соса-Соla, Sprite, Fanta

11. "Кинли" болон "Фруктайм" тоникууд

12. Pepsi

13. 7-Up, Mountain Dew

14. Kellogg's (өглөөний хоол)

15. Campbell Soup компанийн бүтээгдэхүүнүүд

16. Uncle Bens Mars (цагаан будаа)

17. Knorr-ийн соусууд

18. Lipton (цай)

19. Parmalat (жигнэмэг)

20. Hellman's (амтлагч, майонез, соус)

21. Heinz (амтлагчууд, майонез, соус)

22. Nestle (хүүхдийн өглөөний хоол)

23. Hipp компанийн хүүхдийн бүтээгдэхүүнүүд

24. Abbot Labs Similac (хүүхдийн бүтээгдэхүүнүүд)

25. Denon (тараг, сүү, бяслаг, хүүхдийн бүтээгдэхүүн)

26. McDonald's түргэн хоолны сүлжээ ресторануудын бүтээгдэхүүн, хоол хүнс

27. Kraft (шоколад, чипс, кофе болон хүүхдийн бүтээгдэхүүн)

28. Heinz Foods (кетчуп, махны соус)

29. Unilever брэндийн Делмигийн (майонез, тараг, маргарин)

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
1
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ