Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг НЭМҮТ-д ажилаллаа



Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэм шинжилгээний ажилчидтай чөлөөт уулзлаа.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангахад чухал үүрэгтэй НЭМҮТ-ийн хамт олонтой уулзаж, салбарын төлөвлөгөө, нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх арга зам, салбарын бодлогын түвшинд хэрхэн ажиллах, дэмжлэгийн талаараа танилцуулав.

Монгол улсын хүн амын өвчлөл, эмнэлгийн ачаалал зэргийг бууруулах урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд сайжруулж, шинэ шатанд гаргах нь чухал гэдгийг тэрээр онцолсон юм. Түүнчлэн баялаг түүхтэй биобэлдмэл үйлдвэрлэлийг сэргээх асуудлаар нөхцөл байдалтай танилцаж, салбарын зүгээс онцгойлон анхаарахаа хэлэв.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь анх 1968 онд “ Эрүүл Ахуй, Халдвар, Нян Судлалын Улсын Институт” нэртэйгээр байгуулагдаж,аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар судлалын чиглэлээр зохион байгуулж ирсэн.1997 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ) болон үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Монгол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчин эмгэг, осол гэмтэлд хүргэж буй нийгэм, эдийн засаг, орчны хүчин зүйлээс сэргийлэх, шалтгаан, үр дагаврыг арилгах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах эрхэм зорилготой ажиллаж байна.

Монгол хүний эрүүл мэнд, түүнд нөлөөлж буй нийгэм, биологийн болон удамшлын хүчин зүйлсийг судлан нотолгоо бий болгох, түүнийгээ бодлого боловсруулах үйл явцад тусгуулах, нийгмийн эрүүл мэндийн ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, нийт хүн амын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, эрүүл амьдралын ээлтэй, дэмжлэгт орчин бий болгох  гэсэн үндсэн зорилго, чиглэлүүдийг мөрдлөгө болгодог. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нь 70 эрдэм шинжилгээний ажилтан, 20 эрдэмтэн доктор, 20 захиргааны нийт 110 ажилчидтайгаар “НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ” ажиллаж байна.                                                                                       

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ