2016 оны УИХ-ын сонгуулийн нэг онцлог нь мэдээллийн технологийн шийдлийг ашиглан анх удаа орон даяар сонгуулийн үр дүнг үзэгчдэд шууд хүргэж байсан билээ. Энэ нь нэр дэвшигчдийн дунд өрнөж буй өрсөлдөөнийг олон нийтэд ил тод, нээлттэй харуулсанаараа шударга бөгөөд үзэгчдэд сонирхолтой байсан.
Тэгвэл 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг ч мөн өмнөх жишгийн дагуу орон даяар шууд дамжуулна. Ингэхдээ УИХ-ын сонгуулиас арай дэвшилттэй болно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байна.
Энэ нь юу гэвэл, УИХ-ын сонгуультай харьцуулахад цөөн нэр дэвшигч байх учраас сонгуулийн үр дүнг харуулж буй дэлгэцэнд нэр дэвшигчийн зураг, намын нэрийн хамт харуулах юм.
Эх сурвалж : vip76.mn