"Adidas" гэсэн үг нь компанийн үүсгэн байгуулагч Адольф Даслер (Adolf Dassler)-ийн нэрний товчлол юм. Компанийн лого цагийн эрхэнд нэлээд өөрчлөгдсөн ч, гурван зураас огт хувиралгүй үлдсэн билээ. Тус гурван зураас нийлж, гурвалжин дүрс үүсгэдэг бөгөөд уулыг дүрсэлсэн тэмдэг аж. Учир нь бүх тамирчдын туулах ёстой давааг уулаар төлөөлүүлсэн гэнэ.
"Apple" компанийн логог бүтээсэн Роб Янов (Rob Yanov): "Би бүтэн уут алим худалдаж аваад саванд хийж, долоо хоногийн турш энгийн байдлаар алимны хэв загварыг эвдэж, компанийн нэрийг лого болгож буулгахын тулд зурсан юм. Алимнаасаа хазах нь миний туршилтын ердөө нэгээхэн хэсэг байсан ч, "bite" буюу хазах гэсэн үг "byte" гэсэн үгтэй ижилхэн дуудагддаг тул гэнэт л сайхан санаа шиг бодогдсон юм" хэмээн ярьжээ.
"Sony Vaio"-ийн эхний үсэг нь аналог системийн долгионтой төстэй бөгөөд сүүлийн 2 үсэг нь 1 болон 0 тоо шиг харагдаж байгаа нь дижитал дохионы илэрхийлэл билээ.
Эхлээд харахад "Amazon"-ы лого нүдэнд тусах юмгүй мэт харагдаж болох юм. Гэхдээ логонд компанийн зарчим нэвт шингэсэн бөгөөд үйлчлүүлэгчдээ үргэлж сэтгэл хангалуун байлгах зорилгынхоо дагуу шар сумыг тусгаж өгсөн аж. Учир нь шар сум инээмсэглэлтэй төстэй юм. Харин тус сум "A-Z" хүртэл буюу англи цагаан толгойн эхний болон сүүлийн үсгийг зааж өгсөн тул бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлнэ гэсэн санаа ажээ.
"Baskin Robbins" нь Америкийн зайрмагны үйлдвэр юм. Харин логон дээрх "BR" үсэгний ягаан өнгөтэй хэсэг нь "31" гэсэн тоог харуулдаг бөгөөд энэ нь" Baskin Robbins"-ийн үйлдвэрлэдэг зайрмагны нэр төрлийн тоо билээ.
Японы алдарт "Toyota" машины үйлдвэрийн логог олон хүмүүс бүрх малгай өмссөн ковбойтой адилтгаж үздэг боловч үнэн хэрэгтээ утас, зүү сүвлэж буй зураг ажээ. Энэ нь тус компани анх нэхмэлийн машин үйлдвэрлэж байсан өнгөрсөн түүхтэй нь холбоотойн зэрэгцээ компанийн үсэг бүрийн дүрслэл ажээ.
Машины дугуй үйлдвэрлэдэг алдарт "Continental" компанийн логон дээрх эхний хоёр үсэг нь машины дугуйг дүрсэлжээ.
"F" болон улаан дүрс хоёрын дундах зайг анхааралтай ажвал "1" гэсэн тоо харагдана. Мөн улаан тасархай нь "Formula 1"-ийн машинуудын хурдыг харуулж байгаа гэнэ.
Олон хүмүүс Солонгосын "Hyundai" үйлдвэрийн логог компанийн эхний үсэг гэж боддог. Гэхдээ "Н" үсэг нь үйлчлүүлэгч болон компанийн төлөөлөгч хоёр гар барьж байгаа дүрс ажээ.
Зургийн цомгийн алдарт "Pinterest" вэб хуудсын логоны "Р" үсгэн дээр зүү дүрсэлсэн байдаг аж. Бухал өвсөн дотроос зүү эрэх мэт гэсэн үг байдаг даа.
Дэлхий дахин алдаршсан Америкийн чихэвчний үйлдвэрийн логон дээрх "b" үсэг нь чихэвч зүүсэн хүн шиг харагддаг билээ.
"BMW" компани анх нисэх онгоц үйлдвэрлэдэг байсан тул логоны голд байгаа дүрсийг онгоцны сэнс хэмээн ихэнх хүмүүс боддог нь нууц биш. Гэхдээ ердөө л Герман улсын Баваричуудын далбааг дүрсэлсэн нь энэ бөгөөд алдарт "BMW" компани тус газар үүсгэн байгуулагдсан аж.
"Evernote" бол тэмдэглэл хөтөлдөг аппликэйшн юм. Харин заан тун ой сайтай амьтан бөгөөд нүүр царай, болсон явдал бүрийг санаж байдаг ажээ. Тиймээс хэн ч, хэзээ ч, юуг ч мартахгүй байг гэсэндээ компанийн логонд заан дүрсэлсэн бөгөөд зааны чих нугаларсан байгаа нь хүмүүс номын хуудсыг нугалж тэмдэглэдгээс үүдэлтэй гэнэ.
Хүн бүрийн мэддэг "Coca-Cola" ундааны логоны "O" болон "L" үсгийн огтлолцол дээр Дани улсын далбаа тов тодхон харагддаг. Санаандгүй тохиолдол байсан хэдий ч, компанийнхан үүнийг тун ухаалгаар ашиглан, ундаагаа Скандинавын орнуудад сурталчилдаг ажээ.
Тус алдарт шоколадны үйлдвэр нь Швейцари улсын Берн хотод үүсгэн байгуулагдсан юм. Нэгэн цагт Берн хотыг баавгайн хот хэмээн нэрийддэг байсан тул тус шоколадны логон дээр баавгайн дүрс байдаг билээ.
Солонгосын цахилгаан барааны "LG" компанийн логон дээр хүний нүүр байдаг. Энэ нь хэрэглэгчдэд энгийн, ойр сэтгэгдэл төрүүлж, харилцаа холбоогоо батжуулах зорилготой гэнэ.