Валютын өнөөдөр /Нэгдүгээр сарын 11-ний өдөр/ мөрдөгдөх албан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг бага зэрэг өсөж, хоёр валютын хослол 2498.75 нэгж болоод байна. Нэг өдрийн хөдөлгөөн ердөө 13 мөнгөөр хэмжигдэж байгаа юм. Оны эхнээс хойш ам.долларын албан ханш 0.37 хувиар өсөөд байгаа юм.
Харин нэгдүгээр сарын тавнаас хойш буурч байсан юанийн ханш эргэн өсөж зарлагдлаа. Нэгжийн үнэ 39 мөнгөөр өсөж, 360.77 төгрөг боллоо. Түүнчлэн еврогийн ханш 2648.18 болж даваа гарагийн ханшаас 15 төгрөгөөр өссөн байна. Ханш оны эхнээс ердөө 0.04 хувьиарчангарчээ.
Энэ долоо хоногийн эхний гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 6.2 сая ам.доллар, 78 сая юанийг арилжааны банкнуудад спот арилжаагаар нийлүүлсэн байна. Ингэхдээ ам.долларын эрэлтийн 51.7 хувийг, юанийн эрэлтийг 100 хувь биелүүлжээ. Мөн банкнууд нэг сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал төв банканд тавьсан ч Монголбанк саналыг биелүүлээгүй талаар мэдээллээ.
Эх сурвалж : bloombergtv.mn