УИХ-ын үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар 17 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Үүн дотор нэр бүхий таван гишүүний өргөн барьсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл багтсан байв.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ.
М.Энхболд "УИХ-ын дэгийн дагуу намын бүлгийн дарга завсарлага авдаг. Тав хоног их байна. Нэг хоногийн завсарлага өгье" гэв. Ингэснээр УИХ-ын даргын шийдвэрийн дагуу АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.