Дэлхий дахинд “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүргэдтэй анчин” буюу “The Eagle Huntress” кино ирэх дөрөвдүгээр сард Монголд нээлтээ хийнэ.
Тус киног Отто Белл найруулсан бөгөөд 87 минутын хугацаатай гэнэ. Кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлэх аж. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулдаг байна.
Сонирхуулахад “Бүргэдтэй анчин” кино Оскарын шагналын баримтат киноны төрөлд нэр дэвшиж шилдэг 15-д багтсан билээ.