ГИШҮҮД ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ



Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын алба нь хоногт дунджаар 160000-190000 м3 бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт ягаан туягаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлж байна гэж Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү танилцуулгын эхэнд дурдсан юм. Тэрээр анх 1959 онд 6 км бохир усны шугам ашиглалтанд орж байсан бол одоо ф150-1400 мм голчтой 240 км шугам хоолой, 2900 орчим бохир усны худгийн ихэнх нь удаан хугацааны ашиглалтын явцад элэгдэж хуучрах, хагаралт цууралт үүсэх зэрэг гэмтлүүд тохиолдож байгаагаас хөрсний ус ихээр ирж байгаа нь тус байгууламжийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргээд байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын гүйцэтгэл 60-70 хувьтай байгаа. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэрний асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг яаралтай эхлүүлэх мөн “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн журмыг баталж мөрдүүлэх шаардлагатай гэлээ.

 

 

 

“Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хууль 2012 онд батлагдсан боловч журам нь одоог хүртэл гараагүйгээс бохирдуулагч үйлдвэрүүдтэй хариуцлага тооцох боломжгүй. “Бохирдуулагч үйлдвэрүүд” гэсэн ангилалд ноос, ноолуур угаах, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд мөн машин угаалгын газар зэрэг үйл ажиллагаа явуулж буй 225 хэрэглэгч хамрагдаж байгаа юм байна

 

Цэвэрлэх байгууламжид хэрэгжүүлж буй мөн зайлшгүй хийх шаардлагатай ажлуудтай танилцсаны дараа Байнгын хорооны гишүүд тодруулга авч, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр нийслэлд тулгамдаж буй асуудлуудын нэг бол яах аргагүй агаарын бохирдол юм. Энэ асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийн тулд миний бие байнгын хорооны гишүүний хувиар энэ оны 10 дугаар сарын эхний 7 долоо хоногт нээлттэй хэлэлцүүлэг хийх төлөвтэй байна гэв.

 

 

 

 

Байнгын хорооны дарга Ц.Гарамжав хэлэхдээ, төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болсон өнөө үед бид шинэ технологийн дэвшилтэт байгууламж барих шаардлагатай байна. Өнөөдөр тулгамдаад буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд хийх ёстой ажил бол малын түүхий эд боловсруулах үйлдвэрүүдэд шүүлтүүр тавих зайлшгүй хэрэгтэй байна. Цэвэрлэх байгууламжийн асуудал жилийн жилд яригддаг, жил бүр хэдэн тэрбум төгрөг төсөвлөгддөг. Гэтэл төсвийн гүйцэтгэл маш муу, гүйцэтгэлийн хяналт муу учир бид өнөөдөр энэ асуудлыг ярьсаар байна. Иймд бид шат бүртээ хяналтаа сайжруулж, хууль эрх зүйн асуудлыг боловсронгүй болгох шаардлагатай байна гэж анхаарууллаа.

 

Гишүүд төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ