Антонио Таяни Европын Парламентын ерөнхийлөгчөөр сонгогджээ



 Антонио Таяни Европын Парламенын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Өдгөө 63 настай А.Таяни бол Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн хэвлэлийн төлөөлөгч, Европын комиссараар ажиллаж байсан хүн юм.

Европын Парламент бол Европын Холбооны хуульд хориг тавих, нэмэлт өөрчлөлт оруулах эрх эдэлдэг байгууллага юм. Их Британи ЕХ-ноос албан ёсоор гарах асуудлаарх Brexit-ийн хэлэлцээрийг батлах эсэхийг тус байгууллага эцэслэн шийдвэрлэх ажээ.

Санал хураалтаар А.Таяни 351 санал авсан бол түүний өрсөлдөгч болох социалист үзэлтэн Ж.Пителла 282 санал авчээ.
 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ