11 настай Б.Анхзул охин Олон улсын балетын тэмцээнээс Хүрэл медаль хүртлээ



“Монголын Үндэсний Балет” сургуулийн сурагч Б.Анхзул Олон улсын балетын уралдаан болох “The World Ballet Trial” (Tokyo stage-2)” тэмцээний 10-13 насны ангилалд оролцож Хүрэл медалийн эзэн боллоо. Тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагджээ.

Тэрээр  насныхаа ангилалд Сингапур, Япон, Шанхай, БНСУ зэрэг улсын нийт 36 оролцогчидтой өрсөлдөн ийнхүү эхний гуравт шалгарсан байна.

Балетчин охиныг тэмцээндээ амжилттай оролцоход нь удирдах багшаар Н.Энхтуяа багш болон Япон улсад зөвлөх багшаар Б.Батболд ажиллажээ. 

Б.Анхзул өнгөрсөн жилийн 11 дүгээр сард анх удаа зохиогдсон “Монголын Үндэсний балет” улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлснээр “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн эзнээр шалгарч байжээ. Авьяаслаг охин энэ жил 11 настай. Түүнийг Монголын сонгодог урлагийн гоц нэгэн төлөөлөл болох авьяастан хэмээн мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ