ФОТО: Улсдаа үлгэр жишээ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ



Шинжлэх ухаан, техник технологийн хөгжил, хотжилттой холбоотой хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөн, хүн амын дундах зүрх судасны эмгэг, цусны даралт ихсэх өвчин, тархинд цус харвах зэрэг гэнэтийн өвчлөл, осол гэмтэл нэмэгдэхийн сацуу яаралтай тусламжийн хэрэгцээ, шаардлага өсч байна.

Иймд яаралтай тусламжийн асуудлыг цогцоор нь харж, эмнэлгүүдийн түргэн тусламжийн чадавхийг сайжруулах, үр дүнтэй зохион байгуулалтад оруулах, иргэдийн анхны тусламжийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, түргэн тусламжид орчин үеийн мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглах нь чухал.

Тэгвэл энэ ажлыг анхлан  УНТЭ-ийн даргын 2012 оны 6 сарын 19-ний  197 тоот тушаалаар 7-сарын 1-ээс хүлээн авах хэсгийг өргөжүүлэн ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ болгон зохион байгуулсан аж.

Тус эмнэлгийн зүгээс ирсэн өвчтөнүүдээ өвчний ангилал, хүндрэлийн дагуу эрэмбэлдэг. Тухайлбал, Нэн яаралтай эмчилгээнд оруулах шаардлагатай бол улаан, дараагийн шатанд шар, ногоон гэх мэтчилэн эрэмбийн дагуу тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.

Мөн шөнийн цагаар ирсэн онош нь тодорхойгүй үйлчлүүлэгчдийг Ажиглалт хяналтын хэсэгт хүлээн авдаг.

Яаралтай тусламжийн тасаг нь байгуулагдаад 4 жил болж байгаа ч улсын төсвөөс боловсон хүчин төсөвлөж өгөөгүй ч улсдаа үлгэр жишээ болсон тасаг үйл ажиллагаагаа явуулж байна. Тасгийн эрхлэгчээр н.Алтансүх эмчээр ахлуулсан 27 эмч, мэргэжилтнүүдэд ажиллаж байгаа юм байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ