Авто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэн та хуулийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч, 2017 оны тавдугаар сарын 31-нийг дуустал төлнө.
Татвар төлөгч та:
1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 1 дүгээр сард
2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 2 дугаар сард
3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 3 дугаар сард
4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 4 дүгээр сард
5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 5 дугаар сард төлнө.
Хэрэв та хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүйг анхааруулж байна. Татвар, төлбөр төлөх цэгүүд дараах цэгүүдэд байрлаж байна.