САМСУНГ ЭЛЕКТРОНИКСЫГ ХОЁР ХУВААНА



БНСУ-ын Самсунг Электроникс компани сүүлийн үед ихээхэн алдагдал хүлээх болсонтой холбоотойгоор бүтцийн өөрчлөлт хийж, хоёр тусдаа компани болон хуваагдах боломжийг судалж буйгаа өчигдөр олон нийтэд мэдээллээ. Энэ нь өнөөгийн дэд Ерөнхийлөгч Ли Жэ Ён компанийн захирлын суудлыг эцгээсээ залгамжилж буйтай холбоотойгоор хийгдэж буй бүтцийн өөрчлөлт байх магадлалтайг зарим эх сурвалж онцолж байгаа юм.
 
Зарим хувьцаа эзэмшигчид ялангуяа АНУ-ын томоохон хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч “Elliott Management” компани “Samsung Еlectronics”-т бүтцийн өөрчлөлт хийж, хоёр хуваан нэг хэсгийг үндсэн нэгж, нөгөө хэсгийг хувьцаа эзэмшигчдэд зориулах санал тавьсны дагуу дээрх шийдвэрийг гаргажээ. Тус компани хувьцаа эзэмшигчдийн уялдаа холбоог сайжруулж, цаашдаа илүү их хувьцаа худалдаж авах төлөвлөгөөтэй байгаа аж. Тус компани “Галакси нөүт 7” гар утасны баттерэй дэлбэрсэн гэх томоохон асуудлын улмаас ухаалаг гар утасны салбартаа тэргүүлэгч Самсунгын шинэ бүтээгдэхүүний борлуулалтдаа алдагдал хүлээсэн билээ.
 
Ямартай ч, Самсунг электроникс хувьцаа болон үйлдвэрлэл үйлчилгээний гэсэн хоёр хэсэгт хуваагдах асуудлыг эдүгээ судалж буй бөгөөд судалгаа шинжилгээний ажилд зургаан cap орчим хугацаа зарцуулна гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ