Газар хөдлөлтийн ГАМШГААС хамгаалах чиглэлээр Япон Улсын ТУРШЛАГААС суралцаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төслийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Хурлын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, НЗД-ын орлогч П.Баярхүү, ЖАЙКА-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын дарга ноён Мүцүми Сато нар болон төслийн багийн гишүүд, ОБЕГ, НОБГ, БХБЯ, БСШУСЯ-аас холбогдох удирдлага, албан тушаалтнууд оролцлоо.

Хурлын нээлтийн ажиллагаанд оролцсон ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ “Монгол улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр Япон Улсын тэргүүн туршлагаас суралцах, болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчинг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон нийтийн мэдлэг боловсрол дээшлүүлж урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад тодорхой дэвшил гарна гэж үзэж байна” гэлээ.

2017 оны 03 дугаар сарын 20-30-ны өдөр Шадар сайдын Ажлын алба, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөлө багтсан 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирсэн. Энэ хүрээнд Япон Улсын тэргүүн туршлагаас суралцан монголын хөрсөнд буулган газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэхэд төслийн баг гол анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ