МОНГОЛБАНК: Хяналтын зөвлөл хуралджээ



Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал саяхан /2017.04.12/ болжээ. Хурлаар Монголбанкны дотоод аудит ба эрсдэл, валютын улсын нөөцийн удирдлагын талаар зөвлөлийн гишүүн Л.Ариунаагийн илтгэлийг сонсож, засаглалын эрсдэлийн үнэлгээ хийх, гадаад өр зээлийн дарамтыг хөнгөвчлөх, зардлыг багасгах талаар Монголбанкинд зөвлөмж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн Хяналтын зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон гишүүдийн ажил үүргийг шинэчлэн баталлаа. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, бүтцийн тогтолцоог боловсронгуй болгох, Монголбанк, банкны системийн ашиг алдагдал, төлбөрийн тэнцэл, өр авлагын асуудалд онцгойлон анхаарч, Монголбанк болон холбогдох талуудтай илүүтэй хамтран ажиллахын чухлыг Хяналтын зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр онцлон тэмдэглэв.

Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу Монголбанк дээр 2017 оны гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр ажилласан ОУВС-ийн ажлын хэсгийн гишүүдийн Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх дүгнэлт, саналыг танилцуулсан байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ