Орон сууцны үнийн индекс 3.3 хувиар буурчээ



“Тэнхлэг зууч” компани Монголбанктай хамтран танилцуулдаг орон сууцны үнийн индекс гуравдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувиар буурчээ. Харин өмнөх сараас 0.2 хувиар өссөн байна. Зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ өссөн нь индекс бага зэрэг өсөхөд нөлөөлжээ. Шинэ орон сууцны ам метрийн дундаж үнэ гуравдугаар сарын байдлаар 0.29 хувиар буурч, хоёр сая 45 мянган төгрөг болсон байна.

Хэдий тийм боловч энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.21 хувиар өссөн дүн болжээ. Харин хуучин орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 9.6 хувиар буурч, 72 сая 974 мянган болсон байна. 2013 оны нэгдүгээр сараас тооцож эхэлснээс хойш орон сууцны үнийн индексийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ буурч эхэлсэн ба үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгаа юм.

 
 
 
Эх сурвалж: bloomberegtv.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ