НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНУУД 07.00 ЦАГААС ЭХЛЭН ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРНА




ТОВЧХОН
  • Энэ сарын 17 буюу өнгөрсөн даваа гарагаас эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 8.00 эхэлдэг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Энэ сарын 17 буюу өнгөрсөн даваа гарагаас эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 8.00 эхэлдэг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 929 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас:

07:00 цагт 279 автобус буюу 30 хувь

07:30 цагт 697 автобус 75 хувь,

08:00 цагт 883 автобус 95хувь,

08:30 цагт 920 автобус 99 хувь нь үйлчилгээнд ажиллаж байхаар боллоо.

Иргэдээс ирсэн санал хүсэлт, судалгаанд үндэслэн хот орчмын, алслагдсан дараах чиглэлүүдийн өглөөний эх авалтын цагийн хуваарийг урагшлуулах зохицуулалт дараах байдлаар хийгджээ. Үүнд:

ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС                                           9 минут

ХО:1 “Бага баян-Санзай- 7 буудал-Тэнгис кино театр”           5 минут

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”    6 минут     

Ч:28 “Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол”             9 минут

Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”                  6 минут

Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”                           6 минут

Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”                                            7 минут

Өөрчлөлттэй холбогдуулан дээрх чиглэлүүдэд үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээний хэвийн ажиллагааг ханган ажиллах, урагшлуулсан цагийн хуваарийг автобусанд байршуулан иргэдэд мэдээлэл өгч ажиллах үүрэг даалгавар өгсөн байна.

Эх сурвалж: zaluu.com

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ