“Samsung Electronics” компани АНУ-ын үүрэн холбооны “T-Mobile” компанитай хамтран утасгүй интернэтийн 5G сүлжээг туршихаар болсон байна. “T-Mobile US”-ийн зөвшөөрөл авсан 28 ГГц-ийн зурваст 4G интернэтийн дараагийн технологи 5G-ийг турших юм байна. Эхний туршилтууд энэ онд эхлэх бол илүү нарийвчилсан туршилтуудыг 2017 оны эхээр зохион байгуулна гэж компаниуд мэдэгдлээ. Энэ оны долдугаар сард АНУ-ын Засгийн газар 5G технологийн хөгжүүлэлтийг эхлүүлэх санаачилга гаргасан юм. Нийт 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж байгаа энэхүү төсөлд “T-Mobile” болон “Samsung Electronics” компаниуд аль аль нь оролцож байгаа юм.