“U MONEY” КАРТЫН ХЭРЭГЛЭЭГ ӨРГӨЖҮҮЛНЭ



Иргэд нийтийн тээврээр зорчихдоо смарт картаар үйлчлүүлээд багагүй удаж байгаа хэдий ч карт хэрэглэгчдийн тоо буурч бэлэн мөнгөний хайрцагт төлбөрөө хийж үйлчлүүлэх нь их болсонтой холбогдуулан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусанд суурилагдсан мөнгөний хайрцгийг, хурааж зөвхөн “U money” картаар үйлчлүүлэх болсон билээ.

Гэвч сүүлийн үед жолоочид бэлэн мөнгө өгч зорчих тохиолдол багагүй гарч байгаа аж. Тиймээс “Улаанбаатар смар карт” ХХК-аас “Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэн нь картаар бус бэлнээр төлбөр төлж байгаа зөрчлийг баримтжуулан ирүүлсэн иргэнийг нэг сарын турш хязгааргүй зорчих картаар урамшуулах аян”-ыг зарлажээ. Тус аян өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Ингэснээр автобусны картын хэрэглээ өргөжинө гэж тус компанийнхан тооцоолжээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд одоогийн байдлаар 86 чиглэлд 929 их багтаамжийн автобус, троллейбус үйлчилж, өдөрт дунджаар 600 мянга гаруй зорчигч тээвэрлэж байна. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ