“Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээний үеэр иргэдийн аюулгүй орчинд баярлах боложмийг бүрдүүлэхээр Цагдаагийн 250 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Мөн 40 оюутан цагдаа, 10 олон нийтийн цагдаа ажиллаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд суурин камер суулгасан бөгөөд долоон хөдөлгөөнт камер ажиллуулж байна. Мөн бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын үеэр тарааж байсан эцэг, эхийн утасны дугаарыг бичих зориулалт бүхий бугуйвч тарааж байв. Түүнчлэн Төв цэнгэлдэхийн эргэн тойронд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 120 аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан бөгөөд НМХГ-ын 50 улсын байцаагч хяналт тавьж байна.
Мөн Даншиг наадмын өдрүүдэд Онцгой байдлын 40, хот тохижилтийн 120 гаруй албан хаагч ажиллаж, иргэдийн цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчинд баярлах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа