ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫГ ДЭМЖИХЭЭР 10 КОМПАНИ ТУНХАГ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА



“Хүүхдийг эхийн сүүгээр хооллох тухай Инносентийн тунхаглал” анх 1990 онд  Итали улсын Флоренс хотноо болсон “Эхийн сүүгээр хооллох дэлхий нийтийн санаачлага” зөвлөгөөнөөр батлагдсан. Дэлхийн улс орнууд 1992 оноос эхлэн жил бүр  8 дугаар сарын эхний 7 хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.  

“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн уриа жил бүр өөр утга агуулгатай байдаг. Энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриандор 2017 оны 8 дугаар сарын 1-нээс 7-ны хооронд дэлхийн 170 гаруй орон тэмдэглэж байгаа бөгөөд  хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож, бэхжүүлэхэд чиглэгдэж байна.

Монгол Улс дэлхийн бусад орны нэгэн адил 1992 оноос эхлэн “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ. Энэ үйл ажиллагааг ЭМЯ болон Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хоол Судлалын Алба 25 дахь жилдээ зохион байгуулж байна.

Монгол улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого эрх зүйн орчин бүрдүүлэх(Сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай Олон улсын хууль, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай Монгол Улсын хууль, 2005), эхийн сүүний ач холбогдолыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн эхчүүдэд зөвлөгөө өгөх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, “зөвлөх ээж”, “Үндэсний үнэлээч бэлтгэх” “Хүүхдэд ээлтэй эмнэлэг”, “Эх хүүхдэд ээлтэй ажлын байр” бий болгох, хүүхдийг эхийн сүүгээр хооллолтын байдлыг судлах, хяналт үнэлгээ хийх зэрэг олон талт арга хэмэээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн.

Хэдийгээр эрүүл мэндийн салбарынхан ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаач сүүлийн жилүүдэдМонгол Улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлтүүд буурч байгаа нь сэтгэл зовоосон асуудал болж байна. Тухайлбал, 2010, 2016 онд хийгдсэн хүн амын хоол тэжээлийн үндэсний IV, V судалгаанаас харахад хүүхдийг төрөнгүүт 1 цагийн дотор ангир уураг амлуулалт 2010 онд 85.5 хувь, 2016 онд 65.3 болж 20.2 хувиар; эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллолт 2010 онд 71.3%, 2016 онд 58.3% болж 13 хувиар; мөн 2 нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллолт 2010 онд 78.6%, 2016 онд 47.3% болж 31.3 хувиар тус тус буурсан байна.

Эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлтүүд ингэж буурах болсон нь эхчүүдэд үзүүлэх гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаан улмаас эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүрэх зэрэг олон шалтгаантай  байна.

Энэ нь хүүхдийг эхийн сүүгээр хооллоход зөвхөн эхчүүд, эмч эмнэлгийн ажилтан үүрэг хүлээх биш, гэр бүл, хамт олон, ажил олгогч, хэвлэл мэдээлэл, сургалт эрдэм шинжилгээ, хүнсний импорт, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг бүхий л салбарын  оролцоо дэмжлэг чухал болохыг харуулж байна.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачлага, дэмжлэгээр Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль 2017 оны 5 дугаар сард УИХ-аар батлагдаж, 7 сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж байна. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжихтэй холбоотой олон чухал асуудлыг бид энэ хуулиараа зохицуулж, хэрэгжүүлэх юм.

 “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд бид хэд хэдэн чухал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь ЭМЯ, НЭМҮТ хамтран өнөөдөр зохион байгуулж буй “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг хамтдаа дэмжих сайн дурын амлалт” түншлэлийн уулзалт юм.

Энэ удаагийн түншлэлийн уулзалт зорилго нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих эв санааны илэрхийлэл болгож  “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг хамтдаа дэмжих тунхаг бичиг”–т гарын үсэг зурах, мөн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын дунд эхийн сүүгээр хооллолтыг дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгох, бэхжүүлэхэд оршиж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай, бас баяртай байна. 

Уулзалтад ЭМЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, МХЕГ, ГЕГ, НМХГ, НЭМҮТ, НЭМГ, ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн Сан, ШӨХТГ, МАОЭНХ, МХАҮТ, МХЭАХННХ, ХЭАХН, МҮОНРТ, “Маркет гейт”ХХК, “Монгол эм импэкс”концерн, “Чирон”ХХК, “Абико”ХХК, “Нано интернэйшнл”ХХК, “Киндервелт монголиа”ХХК,  “Талх чихэр” ХК, “Гоёо” ХК, хэвлэл мэдээлэл зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ