МЭДҮҮШТЭЙ: ХҮН БҮР АШИГЛАВАЛ ЗОХИХ GMAIL-ИЙН 10 ТОВЧЛОЛ



Оффисын ихэнх ажилтнууд нэлээд цагийг имэйлд зарцуулдаг. Ажлын имэйлүүдээс гадна зар, сурталчилгааны чанартай элдвийн баахан имэйлүүд цувардаг даа. Имэйлүүдээ нааш цааш нь гялс зохицуулж бусад чухал ажилдаа цаг гаргахад, ер нь орчин цагийн оффисын ажилтны хувиар бид имэйл дээр хурдтай ажиллаж байх шаардлагатай. Тиймээс хамгийн түгээмэл имэйл платформ болсон Gmail-ийн мэдүүштэй 10 товчлолыг өнөөдөр танилцуулж байна. Имэйлийнхээ Settings хэсгээс Keyboard shortcuts буюу товчлол ашиглахыг идэвхжүүлээрэй.

Шинэ имэйл эхлүүлэх (c)

Хурдхан нэг имэйл шидчихмээр байна уу? Тэгвэл дэлгэцээ дээш доош нь гүйлгэж New товчийг хайхын оронд, Gmail дотор байгаа нөхцөлд "c" үсгийг дараад л гүйцээ. Яг одоо шалгаад үзээрэй.

Хайлт хийх (/)

Имэйлүүд дотроосоо хайлт хийх шаардлага бишгүй их гардаг. Тэгвэл хулганаа хайлтын нүд рүү чирэх гэж байхаар шуудхан "/" товчийг дараарай.

Бүх уншаагүй имэйлийг идэвхжүүлэх (Shift + 8 + u)

Уншаагүй имэйлүүд хөглөрөхөөр эмх цэгцгүй, тэр дунд унших ёстой имэйл өртчих гээд амаргүй байдаг. Тэгвэл энэ товчлол уншаагүй бүх имэйлүүдийг дор нь идэвхжүүлнэ. Тэгээд яах вэ гэж үү? Үүнийг дараагийн товчлолын тусламжтайгаар архивлах юм.

Идэвхжүүлсэн имэйлүүдийг архивлах (e)

Өдөр бүр нэг ч уншаагүй имэйлгүй инбокстой болохыг мөрөөдөн байна уу? Тэгвэл өмнөх товчлолоор бүх уншаагүй (уншаагүй шаардлагагүй) имэйлийг идэвхжүүлээд "e" үсэг дарахад л хангалттай.

Идэвхжүүлсэн имэйлийг "чухал" гэж тэмдэглэх (=)

Нэг ч бай, нэлээн хэд ч бай, идэвхжүүлсэн имэйлүүдийг чухал гэж онцолж тэмдэглэхийн тулд "=" товчийг дараарай. Тэгвэл дараа нь эргэж харахад маш хялбар болно.

Имэйлд хариу бичих (r)

Хамгийн их хийдэг зүйл чинь юу вэ? Имэйл бичихээс гадна имэйлд хариулах байх. Тэгвэл имэйлээ нээсэн байгаа тохиолдолд "r" дараад л хариулах хэсгийг гаргаж ирэх нь байна шүү.

Бүх хүнд хариулах (a)

Дээрх бол имэйл бичсэн хүнд л хариулах товчлол юм. Имэйл олон хүн рүү зэрэг бичигдсэн тохиолдолд "a" товчийг дараад бүгдэд нь хялбар байдлаар хариу өгөөрэй.

Ирсэн имэйлийг forward хийн өөр хүн рүү илгээх - (f)

Энэ үйлдлийг бид бас их хийдэг. Тэгвэл имэйл нээгдсэн байгаа тохиолдолд "f" дараад л бусдад дамжуулах боломж бүрдэнэ.

"Харилцан имэйл"-ээс гарах (m)

Танд нэг их хамаагүй "харилцан имэйл"-д заримдаа та хавчуулагдаад орчихсон явж байдаг уу? Тэгээд тэр нь дуусаж өгдөггүй... Тэгвэл "m" товчийг дарж чимээ шуугианыг дараарай. Шинэ хариултууд нь инбокс-д чинь орж ирэхээс өмнө архивт орж байх юм.

Имэйл илгээх (Command + Enter)

Имэйлээ биччихлээ, одоо Send товчийг олж дарах ёстой. Уг нь амархан л даа. Гэхдээ товчлол ашиглавал бүр л амар. Дээр нь бас, хулганаас биш кийбордоос илгээвэл бүр ч догь санагдах байх шүү :)

Эх сурвалж: www.unread.today

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ