Азийн хөгжлийн банк цаг уурын өөрчлөлттэй тэмцэхээр санаачилсан төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор таван жилийн хугацаатай “Ногоон” бонд гарган 1.29 тэрбум ам.доллар бүрдүүлжээ. Тус банк 2020 он хүртэл дэлхийн дулаарлыг тогтоон барих төслүүдийн санхүүжилтийг зургаан тэрбум ам.долларт хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Эхний ээлжийн санхүүжилтээ гаргасан нь энэ. Эл хөрөнгө оруулалтын дөрвөн тэрбумыг нь сэргээгдэх эрчим хүчийг үр ашигтай болгох, ногоон хөгжлийг дэмжихэд зарцуулах юм. Үлдсэн хөрөнгийг хөдөө аж ахуйн салбар болон цаг уур өөрчлөгдөхөд хүргэж буй байгалийн гамшигт үзэгдлийн аюулыг бууруулахад зориулах аж.