Чуулганы үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын хууль, эрх зүйн газрын дарга Б.Батхуяг, хуульч Д.Оросоо, Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат нар хөндөж бодлогын хэлэлцүүлэг, сургалт зохион байгууллаа. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын хаврын чуулганы үеэр хийсэн ажлынхаа талаар намынхаа гишүүдэд мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн намын гишүүдийнхээ идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бодлогын сургалтуудыг зохион байгуулахаас гадна гар бөмбөг, хөл бөмбөг, Эх орон-36 буухиа тэмцээн, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж, байгалийн гамшиг болон гал түймрийн үеэр гэр оронгүй болсон нутгийн гурван өрхөд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэх сайн үйлсийн аян зохион байгууллаа. Энэ талаар АН-ын дарга С. Эрдэнэ хэлэхдээ 'Бидний хувьд 2020 оныг угтан хийх томоохон ажил бол намын шинэчлэл юм. Энэхүү шинэчлэлийн ажлын хүрээнд бүсийн чуулганыг явуулж байгаа. Энэ чуулганы үр дүн өндөр гарна гэдэгт итгэлтэй байна. Улс төрийн намууд сонгууль өнгөрөөд л амралтын байдалтай болж, сонгуулийн эхлэхээр гэнэт ажиллаж эхэлдэг. Энэ буруу тогтолцоог арилгаж, гишүүдээ хөгжиж дэвшиж байх бололцоогоор хангахын төлөө ажиллаж байна. Цаашдаа бидний хийх их ажлын эхлэл энэхүү чуулга уулзалт болж байна' гэсэн юм.