Геологийн мэдээ мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх боломжтой Монгеокат системийг энэ оны дөрөвдүгээр улиралд нэвтрүүлэх болсон талаар өнөөдөр Ашигт Малтмал, Газрын Тосны Газраас мэдээллээ.
АМГТГ-ын дарга Б.Баатарцогт "Энэ Монгеокат систем нь Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтрийг бүрдүүлсэн томоохон ажил юм.
Тиймээс энэ цахим үйлчилгээг орчин үеийн технологи дээр суурилуулан байгуулах ажилд гүн туслалцаа үзүүлсэн Австрали Улсын Засгийн Газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон бүхий л хамтарч ажилласан хүмүүстээ талархал илэрхийлье" гэсэн юм.
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри"Монголын Болон олон улсын ажилтан тэр дундаа Австралийн геологичид хамтраад энэхүү системийн дизайн, төлөвлөгөөг гаргаж үүндээ шаардлагатай программ хангамж, техник хангамжуудыг худалдан авах ажиллах хүмүүсээ сурган авах зэрэг ажлыг хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн. Олон улсын туршлагаас харахад геологийн мэдээллийг ийм хүртээмжтэй болгосноор геологийн хайгуулын салбарт учрах эрсдэлийг бууруулахын зэрэгцээ гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахад маш их хэрэгтэй байдаг гэдгийг онцлон хэлмээр байна. Монгол Улсын хувьд ашигт малтмалын баялгаа зүй зохистой ашиглах, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх зүй зохистой ажил болж байна" гэлээ.
МонГеоКат систем нь Эрдэс Баялгийн Мэдээллийн Технологийн Төв-д буй геологийн мэдээллийн хураангуйг хэрэглэгчдэд хүргэх зорилготой, 2 бүрэлдэхүүн хэсэгтэй нэгдсэн систем бөгөөд геологийн мэдээллийн эх үүсвэрийн талаарх хураангуй мэдээллийг өгөх юм.
Хэрэглэгч МонГеоКат системээс дараах мэдээллийг хайх боломжтой. Үүнд:
- Веб ГМС-ийн орчинд орон зайн хайлт хийж, төрөл бүрийн суурь зураг, жижиг, дунд масштабын геологийн зургууд, сансрын зураг, ашигт малтмалын ордуудын байршил, Google-ын суурь зургууд болон бусад мэдээлэл
- Метадата-каталоги системээс олон сонголтот хэрэгсэл ашиглан хайлт хийж, мэдээллийн тухай хураангуй буюу уг мэдээллийн зохиогч, эзэмшигч, хэмжээ, хэлбэр, хэлний сонголт, бусад мэдээлэлтэй хэрхэн холбогддог, хайгуултай холбоотой мэдээлэл, байрзүйн холболттой эсэх, хандалтын зэрэглэл болон бусад мэдээлэл.
- Англи, Монгол хэл дээрхи энэхүү системийг интернетэд холбогдсон дурын хэрэглэгч www.geonet.mris.mn болон www.webgis.mris.mn цахим хуудсанд хандан ашиглах боломжтой.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа