Норвеги улс 2020 гэхэд үүрэн харилцаа холбооны 5G сүлжээг эх орон даяараа нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тус улсын үүрэн холбооны оператор “Теленор” компани энэ сүлжээний туршилтыг амжилттай хийсэн байна.
Энэ нь өнөөдрийн бидний ашиглаж байгаа интернет хурднаас 100 дахин хурдан аж. Хурдны утасгүй сүлжээг ашигласнаар бүтэн киног нүд ирмэхийн зуур татаж болох бөгөөд эмч нар алсын зайнаас мэс засал хийж, жолоочгүй автомашиныг удирдлагаар удирдах зэрэг маш олон давуу талтай гэдгийг эх сурвалжууд онцолж байна.
Ялангуяа дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд жолоочгүй автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа энэ үед 5G сүлжээ нь хамгийн их ач холбогдолтой аж.