“ФЭЙСБҮҮК”-ИЙН ТЭРГҮҮН ХОЁР ДАХЬ ОХИНОО ӨЛГИЙДӨН АВЧЭЭ



Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг болон түүний эхнэр Присила Чан нар хоёр дахь охиноо өлгийдөн авснаа даваа гарагт дэлхий нийтэд зарлалаа.

Тэд “Бид охиндоо төрсөн сарыг нь бэлгэдэн Август гэдэг нэр өгсөн” гэж хэлээд, охин нь хэзээ, хаана төрсөн талаар  дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Энэ нэр нь латин хэлний “Augustus” хэмээх үгнээс гаралтай бөгөөд “бишрэл хүндлэл” гэсэн утгатай ажээ.

Марк Зукерберг “шинэ хүн”-ээ харж, эхнэрээ асрахааар “аавын 2 сар”-ынхаа эхний нэг сарыг авсан байна.Хоёр дахь сараа тэрбээр 12 дугаар сард авах аж. “Фэйсбүүк” компани шинэ хүнтэй болсон бүх ажилтандаа дөрвөн сарын амралт олгодог гэнэ.
 
Марк Зукерберг 2015 онд ууган охин Максыгаа өлгийдөн авч байсан юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ