Бага сургуулийн хүүхдүүд уншигчийн өргөөтэй болов



БСШУС-ын яамнаас Авъяас дэд хөтөлбөрийн хүрээнд “тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдсан байна. Хөтөлбөрт “Хүмүүн” цогцолбор сургуулийн дэргэдэх бага сургуулийн багш нар нийлэн хоёр кабинет тохижуулах төсөл бичиж холбогдох газар нь явуулж шарсан талаар “Хүмүүн” цогцолбор сургуулийн дэргэдэх бага сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг онцоллоо.

Тус төсөлд шалгарсан нийт найман сая төгрөгний санхүүжилттэйгээр сургуулийн урлагийн танхим, байгалийн ухааны танхимыг шинэчлэн тохижуулж орчин үеийн стандартын дагуу болгожээ. Энэ нь хүүхдүүдийн таатай суралцах бололцоог бүрдүүлж чадсан гэдгийг эцэн эхчүүдийн зүгээс тайлбарлаж байсан юм.

Мөн уншигчийн театрын өргөөнийхөө нээлтэнд зориулж бага сургуулийн хүүхдүүд хүүхэлдэйн жүжиг, тоглон, үлгэр амьлуулж, дуу шүлгээр ээж аав нартаа сурч мэдсэнээ үзүүлсэн юм.

Үүнээс гадна байгалийн ухааны танхимаа шинэчлэн сайжруулж сурагчдын танин мэдэхүйг хөгжүүлэх боломжтой болсон байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ