Үлдэгдэл 100 тонн давсаа өнөөдөр орой цацна



Үүсээд байгаа нөхцөл байдал, цас хайлуулах давс, бодисны нөөцийн талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодруулахад “Нийслэлийн хэмжээнд энэ жил автозам болон явган хүний замыг хальтиргаа гулгаанаас сэргийлэхээр 475 тонн давс нөөцөлсөн. Өнгөрсөн өвөл 13 удаагийн их хэмжээний цас орон нөөцөлсөн 1000 тонн давсаа хэрэглэсэн бол энэ жил аравдугаар сарын 14-нөөс арваннэгдүгээр сарын 22 хүртэл их хэмжээтэй 13 удаагийн цас орсон. Цасны хэмжээ 14-24 см зузаантай байсан бөгөөд хүйтний эрч чангарсан нь нийслэлийн ихэнх зам талбайд хальтиргаа, гулгаа үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн. Тиймээс нөөцөлсөн байсан давснаасаа 100 тонныг үлдээж, бусдыг нь өнгөрсөн өдрүүдэд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын 863 техник 256 замын үйлчлэгч ажиллуулж цацсан. Өнөөдөр орой 20.00 цагаас Яармагийн гүүрний цас, мөсийг Улаанбаатар хотын цэргийн хүрээний ангийн цэргүүдийг дайчлан цэвэрлэж, үлдэгдэл 100 тонн давсаа цацахаар төлөвлөсөн. Нэмэлт цас хайлуулах давсны тухайд нийслэлийн төсвийн тодотголоор ОХУ руу 123 тэрбум төгрөгөөр 200 тонн давс захиалсан нь энэ сарын 24-нд ирнэ. Мөн ОХУ руу 400 тонн давс нэмж захиалсан байгаа” гэв. Төв замаас салбарласан туслах замуудыг дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд хариуцан ажиллаж байгаа аж. Ингэхдээ дүүргүүд өөрийн нөөцөөсөө элс, давсаа цацаж байгаа гэнэ.

Нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж магадгүй байгаа тул байнгын бэлэн байдалд байж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг болгоод байна. Улаанбаатар хотод үүссэн гудамж замын цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх, түүнээс үүдэлтэй автозамын түгжрэлийг бууруулах, цаг агаарын хүйтрэлттэй холбоотойгоор цахилгаан, дулаан зэрэг инженерийн байгууламжуудын бэлтгэл ажлыг дахин шалгах, онцгой байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар дадлага, сургуулилт зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгасан юм. Тиймээс аж ахуйн нэгжүүд 50 метрийн доторх нийтийн эзэмшлийн зам, талбайгаа цэвэрлэх үүргээ биелүүлэх шаардлагатай байна.  

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ