ЯПОНЫ ГҮНЖ ИРЭХ НЯМ ГАРИГТ ХУРИМЛАНА



Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн ач охин гүнж Мако энэ оны эхээр сүй тавихаар болсноо зарласан. Тэгвэл өчигдөр хос олны өмнө гарч тун удахгүй хуримаа хийхээр болсон тухайгаа албан ёсоор мэдэгджээ. 

Гүнж ирэх ням гаригт гэрлэх гэнэ. Түүний шийдвэрийг гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрсөн байна.  Гүнж хуримаа хийснийхээ дараа хааны ордноос нүүх аж.

Учир нь Гүнжийн дурлалт залуу нь  баян чинээлэг эсвэл удам угсаа сайтай айлын хүү бус хуулийн товчоонд ажилладаг жирийн гэр бүлээс гаралтай. Хууль ёсоор гүнж жирийн залуутай хуримаа хийснээр хэргэм зэргээсээ татгалзах юм.

Хос 2012 онд “Christian University” их сургуульд суралцаж байхдаа танилцсан бөгөөд саяхныг хүртэл болзож байжээ. Өдгөө 25  настай Мако хунтайж Акишиногийн том охин билээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ