Хичээлийн шинэ жил эхлэхэд нийтийн тээврийн ачаалал ихэсдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн тээврийн газраас зарим зохицуулалт хийснийг хүргэж байна.
- Тээврийн хэрэгслийн тоог зуны цагийн хуваариас ачаалалтай горимд шилжүүлсэн
- Нийтийн тээврийн хэрэгслийн гаралтын тоог 10 хувиар нэмэгдүүлсэн
- Иргэдээс ирсэн санал, хүсэлтийн мөрөөр зохих судалгааг хийж хот орчмын болон алслагдсан зарим чиглэлүүдэд өглөөний эх авалтын цагийг урагшлуулах, оройн буултын цагийг хойшлуулах графикийн зохицуулалт зэргийг хийжээ.
Дээрх зохицуулалтын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 868 их багтаамжийн автобус ажиллаж байсныг 10 хувиар нэмэгдүүлээд байна.
Нийт 88 чиглэлд 953 автобус троллейбус үйлчилж байна
Үндсэн, хот орчмын 88 чиглэлд 953 угсраа, их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллахаар төлөвлөгдсөн, мөн хот орчмын болон алслагдсан 20 гаруй чиглэлд өглөөний эх авалтын цагийг урагшлуулах, оройн буултын цагийг хойшлуулах графикийн зохицуулалтыг хийж, нэгдсэн даалгаврыг баталж үйлчилгээнд мөрдөж эхэлжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээний хэвийн ажиллагааг ханган ажиллах, техникийн бүрэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгон ажиллаж байна.
Иргэдийн оролцоотой хяналтыг сайжруулах жил болгон зарласны хүрээнд нийтийн тээвэртэй холбоотой үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа