Бүсгүйчүүдэд зориулсан хувцас загварын үнэтэй зөвлөгөөнүүд



Эмэгтэй хүн бүрийн хувьд "хувцас" гэдэг нь өөрийгөө илэрхийлэх хамгийн чухал зүйл нь байдаг. Хувцсаа хэрхэн арчлах,тохиромжтой хувцаслах талаар болон бусад хэрэгтэй зөвлөгөөнүүд таны амьдралыг хөнгөвчилж, илүү өөртөө итгэлтэй болгоно гэдэгт итгэлтэй байна.

Image result for fashion style

1. Хэзээ ч өмсдөггүй хувцаснуудаа гарга.
Ойрын 3-5 жилийн турш ерөөсөө өмсөөгүй хувцаснуудаа хандивлаж, хүнд өгөхийг нь өгөөрэй. Тэгээд өөрт чинь яг ямар хувцас хэрэгтэй байгааг сайн бодсоны эцэст дэлгүүр хэсэхийг зөвлөе. 

Take some time to evaluate your closet.

2. Төлөвлөгөөтэй дэлгүүр хэсье.
Хүлээн авалт, баяр ёслолд оролцох гэж байгаа бол сэтгэл хөдлөлдөө биш, үс засалт, аксиссуар зэрэгтээ тохируулж даашинз гутлаа сонгоорой. Даашинз авах гэж байгаа бол даашинзны төрөлжсөн дэлгүүр орохыг зөвлөе. 

3. Ноолууран эдлэл 

Ноолууран эдлэл үнэтэй ч гэсэн чанартай. Хэдэн өвлийн турш таныг дааруулахгүйгээс гадна, цэмцгэр ихэмсэг харагдуулах болно. Ноолууран эдлэлийг хэр зөв арчилна, тэр чинээгээрээ олон жил өмсөнө. Хүйтэн усаар угааж, мушгилгүй, эвтэйхэн өлгөж хатаагаарай.

4. Холгодог гутлыг “номхотгосон нь”

Бага зэрэг жижигдсэн, холгодог гутлыг сунгах хамгийн үр дүнтэй арга бол дотор нь ууттай ус хийж хөлдөөх явдал. Энэ бол олон бүсгүйчүүдийн талархлыг хүлээгээд буй шалгарсан арга юм шүү. Итгэхгүй бол туршаад үзээрэй.

5. Эрвээхий зангиа + бүс

Ажил хэрэгч хувцаслалтыг чимдэг зүйл бол эрвээхий зангиа. Үүнийг та ямар ч сорочкин цамцан дээр өнгийг нь тохируулан зүүж болно. Харин гоолиг бэлхүүсээ тодотгож, илүү цэмцгэр харагдахыг хүсвэл нарийхан бүсийг урт цамц, бариу, сул даашинз зэрэг төрөл бүрийн хувцсан дээр өнгө тохируулан зүүгээрэй.  

6. Цуванд анхаарлаа хандуулъя.
Цув, хүрэм, блэйзер худалдан авахдаа анхаарах гол дүрэм бол таны мөрөнд яг таарч байгаа эсэх юм. Хэрвээ мөр нь л томдож эсвэл жижигдэж байвал хичнээн таалагдаж байсан ч түүнийг дэлгүүрт нь үлдээ.

7. Биеийн хэсгүүдээ ил гаргах нь 

Та нэг дор биеийн ихэнх хэсгээ ил гаргасан хувцас өмсөх нь тохиромжгүй гэдгийг сануулъя. Тухайлбал богинохон юбка өмсөж байгаа бол мөр юм уу, гэдэс ил гарсан цамц өмсөхгүй байх, нуруу ил гардаг хэт богинохон даашинз сонгож авахгүй байх гэх мэтчилэн.  

8. Өөрийгөө хатан хаанд өргөмжил.

Таны гоо сайхан өөрийгөө арчлах, эрүүл мэнддээ анхаарах зэргээс шууд хамааралтай. Хамгийн наад зах нь гэрэлтсэн эрүүл арьстай байхыг хүсвэл бүтэн нойртой явах, ус сайн уух зэргийг өдөр тутамдаа заавал ч үгүй биелүүлэх ёстой шүү.

9. Өөрийн биеийн галбирт тохирсон хувцас өмсөх.
Биеийнхээ өөг далдлахуйц хувцас өмсөж сураарай. Жишээ нь намхан нуруутай бол V хэлбэрийн цамц, биеийн өнгөтэй туфли зэрэг нь илүү өндөр харагдуулдаг.

10. Жийнсийг мартлаа гэж үү? 
Загварлаг дэгжин төрхийг жийнсэн өмд, хүрэмгүйгээр хэрхэн бүрдүүлэх билээ? Жийнсэн өмд 2 угаалтын дараа л суначихдаг учраас үл ялиг жижиг размерийг аваарай. Мөн өмдний шуумгийг гуталныхаа дээд хэсэгт байхаар тохируулаарай.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ