Нийслэлийн хэмжээнд нийт 188 мянган иргэн 9984 га газар өмчилжээ



Иргэдэд газар өмчлүүлэх хугацаа дуусахад долоон сар үлдээд байна. 2018 оны тавдугаар сарын 1-нд иргэдэд газар өмчлүүлэх хуульд заасан 15 жилийн хугацаа дуусах юм. 

Нийслэлийн хэмжээнд нийт 188 мянган иргэн 9984 га газар өмчилжээ Arslan.mn

2003 онд хууль батлагдсанаас хойш нийслэлийн хэмжээнд өнөөдрийг хүртэл 188 мянган иргэн 9984 га газрыг өмчилж авсан талаар Нийслэлийн газрын алба мэдээллээ.  Үүнээс 69 мянга гаруй иргэн цахимаар газар олгох хөтөлбөрт хамрагдсан байна. Нийслэлийн газрын алба оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдэд энэ сарын 4-өөс гурван сарын хугацаатай аян эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар газар өмчлөх ажил 20 хувьтай үргэлжилж байна. Аяны хүрээнд 43 хорооны 3442 нэгж талбарт газар эзэмшдэг иргэд газраа өмчлөх боломжтой ажээ.

  Эх сурвалж: bloombergtv.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ