Зам тээврийн осол зөрчил, санал гомдлыг бууруулан ажиллаж байна



Зам тээврийн осол зөрчил, санал гомдлыг бууруулан ажиллаж байна undefined

Нийтийн тээврийн үйлчилгээний 30 хувь, шугаманд ажиллаж буй тээврийн хэрэгслийн 60 гаруй хувийг хариуцан ажилладаг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор  2014 онд байгуулагдсан.

Тус нэгтгэл нь 1,2,3 баазын нийт 365 хөдлөх бүрэлдэхүүн бүхий автобус,троллейбусаар хот дотор болон хот орчмын 34 чиглэлд ажлын 295 өдөр, амралтын 222 өдөр автобус шугаманд гаргадаг. Нийтийн тээвэрт тавигддаг MNS 5012 2011 стандартын шаардлагыг бүрэн хангахад анхаарч  шугаманд ажиллаж байгаа жолооч нарыг цагаан цамц, цэнхэр хантаазаар жигдрүүлэн, суудлын бүрээсийг 7 хоног бүр угаан, тээврийн хэрэгслийг шугаманд гарахад нь дотор гадна талыг нь цэвэрлэж, засвар үйлчилгээг тогтмолжуулан техникийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Хөдөлмөр зохион байгуулалт, сахилга дэг журам, дотоод хяналт, санхүүгийн үргүй зардлыг багасгаснаар   700 –гаад сая төгрөгийн алдагдлыг бууруулсан. Хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай бууруулснаар татварын өрийг 220 сая төгрөгөөр багасгаж, татвар нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болсон юм.   

Энэ оны эхний найман сарын дүнгээр НТГ-тай байгуулсан гэрээг 91 %-иас дээш хувиар биелүүлснээр бүрэн хангалттай үнэлгээ авч “Нийтийн тээврийн шилдэг байгууллага”-аар шалгарсан. Техник ашиглалтын саатлыг 65%-иар, үйлчлүүлэгчдийн санал гомдлыг 29%, зам тээврийн осол зөрчлийг 37%-иар буурууллаа.   

Мөн шугам замд саад учруулсан, эвдэрч зогссон тээврийн хэрэгслийн тоог бууруулж нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг сайжруулж, аюулгүй баталгаатай тээврийн хэрэгслээр нийслэлийн иргэдийг тав тухтай зорчуулахад анхааран ажиллаж байна гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ