Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Солонгосын Ерөнхий Сайдын ажлын албаны Олон Улсын туслалцаа хөгжлийн бодлогын газрын Парк Жин Хо тэргүүлэгчтэй төлөөлөгчид, KOICA Mongolia office-КОЙКА ОУБ-ын Mr.Dongwan Woo тэргүүлэгчтэй төлөөлөгчид "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-өөр зочилж тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү уулзалтаар хоёр тал "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн үйл ажиллагаан дээр цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сан, Нийслэлийн төр захиргаа, “Хөгжлийн Шийдэл” ТББ, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, “Голомт” банк болон “Голомт Секюритиз” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй гурван жилийн хугацаатай хэрэгжих туршилтын төсөл юм.
"Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн үйл ажиллагаа нь нийслэлийн эдийн засгийн хөгжилд эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой. Уг төслийн ач холбогдол нь жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийн хэрэгжилт, тэр дундаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд илүү таатай орчин бий болгох зорилгыг дэмжихэд оршиж байгаа юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.